Осельтамивир эмийг эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-12-12 14:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу 5,000 хайрцаг осельтамивир эмийг хүлээн авч нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/555 дугаар тушаалаар хуваарилсныг өнөөдөр хүлээлгэн өглөө.  

Осельтамивир эмийг анх манай улсад  2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Уг эм нь ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын Зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заасан вирусын эсрэг үйлчилгээтэй эм юм.

ДЭМБ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг бөгөөд  энэхүү эмийг хуваарилснаар томуу, томуу төст өвчний үед тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.

 

Холбоотой мэдээ