Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-12-12 16:15:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2019 оны 11 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн уг өвчний нийт тохиолдол 284 болсон байна.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2045-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгч 2389-өөр, тэмбүүгээр өвчлөгч 739-өөр, гонококкт халдвараар өвчлөгч 143-аар, сүрьеэгээр өвчлөгч 119-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 933 (33.2%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 677 (11.5%)-гоор, трихомониазаар өвчлөгч 39-өөр буурчээ.

Холбоотой мэдээ