АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-13 12:54:19

НЬЮ-ЙОРК. /Wall Street Journal/. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цуй Тянькай нар баасан гарагт хоёр улсын худалдааны хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурж магадгүй байна. БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталсан тухай өмнө нь мэдээлжээ.


Wall Street Journal” сонины мэдээлснээр, 12 дугаар сарын 15-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ёстой байсан Хятадын импортод шинээр ногдуулах татварыг цуцлах тухай энэхүү хэлэлцээрт тусгасан байна. Түүнчлэн хэдийнээ ногдуулаад байгаа 360 тэрбум ам.долларын татварыг хоёр дахин бууруулж магадгүй байна. Хариуд нь БНХАУ АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шаардлагыг биелүүлэх ёстой аж. 

Холбоотой мэдээ