“Үндэсний тооцооны систем”-ээр жил бүр хуралдана

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-13 14:30:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний тооцооны систем-2019” хурал өчигдөр "Корпорайт конвеншн" төвд болж, үндэсний тооцооны системийг нэвтрүүлэгч, оролцогч, хэрэглэгчид нэг дор цуглаж, системийн ашиглалт, хэрэглээний мэдлэг, мэдээллээ солилцлоо.


ҮСХ, Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хурлаар “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүд”, “Эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны төсөөлөл”, “Үндэсний тооцооны данс-Өрхийн сектор”, “Эдийн засгийн өсөлтийн шинжилгээ” зэрэг сэдвээр илтгэл тавигдаж, оролцогчид санал бодлоо хуваалцлаа.


Үндэсний тооцооны системийн анхны баримт бичиг манай улсад 1968 онд гарч байжээ. Мөн Монгол Улсад салбар хоорондын балансыг зохиосны 50 жилийн ой өнгөрсөн онд тус тус болсон юм. Эдгээр ойг тохиолдуулан "Үндэсний тооцооны систем" хурлыг 2018 онд анх зохион байгуулсан юм. Тэгвэл одоо тус хурлыг жил бүр хийж байхаар тогтлоо. 

Холбоотой мэдээ