Гэмт хэрэг өнгөрсөн оныхоос буурчээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-12-13 15:41:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 30.0 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3869-өөр буурчээ.

Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хулгайн гэмт хэрэг 3080, дээрэм 621, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 791, залилах 395, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 115-аар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин малын хулгай өмнөх оны мөн үеэс 702, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 84, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 117, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 69, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 58, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 46-аар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний 11 сард 29.3 мянга болж, 1521 нь 18 хүртэлх насны хүүхэд, 12.6 мянга нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 11 сард 8.1 мянган хүн гэмтэж, 926 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 357-гоор, нас барсан хүн 5-аар буурсан байна.

Холбоотой мэдээ