“Саарал жагсаалт”-аас гарахад АНУ дэмжлэг үзүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-13 18:32:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд Маршал Билингсли болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж буйгаа уламжлав. АНУ-ын зүгээс Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин, Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, АНУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечински, АНУ-ын Сангийн яамны дэд сайд Маршал Билингсли, Дэд сайдын орлогч Анна Морис, АНУ-ын Сангийн яамны Өмнөд Азийн бодлого хариуцсан зөвлөх Грант Викерс, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Бэнжамин Ле Рои нар оролцов.

Холбоотой мэдээ