Бугат сумын сургууль хичээлийн шинэ байртай боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-12-16 14:02:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат суманд 180 хүүхдийн суудалтай сургууль, спорт заалны барилга ашиглалтад орлоо.

Аймгийн төв тойрсон газар нутагтай, Орхон аймагтай хил залгаа оршдог нөхцөл нь сургуулийн хүүхдийн хамран сургалтад нөлөөлж, сүүлийн таван жилийн дунджаар сургуульд 128-158 хүүхэд суралцаж байна. Харин өнгөрсөн жилээс сургуулийн барилгад төрийн үйлчилгээ явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарч хичээл заах боломжтой заал, танхим, гэр ашиглан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Сургуулийн шинэ барилгыг “Кенжикү” ХХК гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, 180 хүүхдийн сургуулийн цогцолбор барих ажлын тендер хоёр удаа будлиантаж хүчингүй болсноор үнэлгээний хорооны зөвлөмжөөр аймгийн Засаг дарга “Кенжикү” ХХК-тай хоёр тэрбум, 55 сая төгрөгийн ажил гүйцэтгүүлэх шууд гэрээ байгуулж шийдвэрлэсэн аж. 

Холбоотой мэдээ