Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-12-16 07:53:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  20. Сумъяа гараг. Үнэг одтой, хоёр улаан мэнгэтэй  улаагчин гахай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ