Найман уурхайчин орон сууцтай боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-12-16 10:11:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн 41 жилийн ойг тохиолдуулан хамт олноо манлайлсан Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нарт амины орон сууцны түлхүүр гардууллаа. Эдгээр залууст Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Эко хороолол дахь хаус, таунхаусыг бэлэг болгон өгсөн юм.

Орчин үеийн хэв загвартай амины орон сууц нь 64м.кв талбай бүхий 3 өрөө, дулаан гараашаас бүрдсэн бол хоёр давхар бүхий таунхаус барилга нь нийт 116м.кв талбайтай юм. Залуу ажилчид, тэдгээрийн гэр бүлийг дэмжсэн энэхүү гэнэтийн бэлэг Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа барьсан хамгийн том бэлэг байлаа.  

Холбоотой мэдээ