АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-16 10:34:30

БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын импорт тэр дундаа автомашин болон автомашины эд ангиудын импортод 12 дугаар сарын 15-нд нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байсан хугацааг БНХАУ-ын эрх баригчид түр хугацаагаар хойшлуулжээ. Энэ тухай БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Гаалийн татварын асуудал хариуцсан хорооны мэдэгдэлд дурджээ.


“АНУ-ын импортын зарим бараа бүтээгдэхүүнд 5 болон 10 хувийн татвар 12 дугаар сарын 15-нд ногдуулахаар төлөвлөөд байсан хугацааг орон нутгийн цагаар 12:01 цагт түр хугацаагаар хойшлуулж байна” хэмээн баримт бичигт дурджээ.    


Түүнчлэн АНУ-ын шинэ нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэх төлөвтэй байгааг мэдэгдэлд дурдсан байна.


12 дугаар сарын 15-нд БНХАУ-ын тодорхой бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулах хугацааг АНУ өнгөрсөн баасан  гарагт албан ёсоор хойшлуулсан юм. Энэ өдөр АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрийг эхний шатны асуудлаар тохиролцоонд хүрсэн юм. 

Холбоотой мэдээ