Турк Инжирлик баазаа хааж магадгүй гэдгийг нотолжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-16 11:10:00

АНКАРА. /TASS/. Вашингтон Анкарагийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэл АНУ-ын хувьд Инжирлик агаарын баазаа хааж магадгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Ийм мэдэгдлийг тэрбээр телевизийн “A Haber” сувгаар хийсэн байна.


“Хэрэв үүнийг хийх шаардлагатай бол бид Инжирлик болон Курежик баазыг хоёуланг нь хаана” гэж Туркийн удирдагч цохон тэмдэглэжээ. Курежик баазад Европын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн бүрдэл хэсгүүдийг байрлуулсан байгаа юм.


ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдан авсны хариуд хориг арга хэмжээ авбал Америкийн цэргүүдийн байрлаж буй Инжирлик баазыг хаах асуудлыг Анкара хэлэлцэхэд бэлэн байна гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу энэ сарын 11-нд мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ