Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,8 хувьтай хангажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-12-16 13:54:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,8 хувьтай биелүүлээд байна. 

Аймгийн хэмжээнд 5951 малчин өрх өвөлжилтийн бэлтгэлээ хангаад 3,3 сая толгой мал өнөтэй сайхан өвөлжиж байна. Нийт мал сүрэг дундаас дээш тарга хүчтэй байгаа гэж Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Одоогоор өвөлжилт хэвийн, Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цасан бүрхүүлтэй, бусад сумаар цасгүй байна. Аймгийн хэмжээний нийт бэлчээрийн 40 хувь нь өвстэй, 20 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь тааруу байгаа юм. Баруун бүсийн дөрвөн сумаар өвөлжилт боломжийн, зүүн болон төвийн бүсийн сумдаар өвөлжилт тааруу, хавартаа хүндрэх төлөвтэй байна.

Засгийн газрын 2019 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2019 оны 05 тоот албан даалгаврын дагуу аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,8 хувьтай ханган биелүүлээд байна.

Холбоотой мэдээ