Бээжин хотын нисэх онгоцны буудалд 40 гаруй нислэг цуцлагджээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-16 13:40:38

БЭЭЖИН. /РИА Новости/. Бээжин хотод ихээхэн хэмжээний цас орсны улмаас “Шоуду” олон улсын нисэх онгоцны буудал 40 гаруй нислэгээ цуцалжээ.  


Хотын ихэнх дүүрэгт өтгөн манан татаж цаг уурын нөхцөл байдал таагүй байгаатай холбоотойгоор үзэгдэх орчин 500 метр зайд хязгаарлагдмал байгааг ус цаг уурын газар оршин суугчдад анхааруулсан байна. "Шоуду" нисэх онгоцны буудлаас мэдэгдсэнээр, даваа гарагт нийт 1328 нислэг үйлдэгдэх ёстой байсан бөгөөд үүнээс одоогоор 42 нислэг цуцлагдаад байгаа аж.


Цас, мөсийг цэвэрлэх ажилд нисэх онгоцны буудал нэмэлтээр 400 ажилтныг татан оролцуулж, 67 тусгай машин техникийг ашиглаж байна. 

Холбоотой мэдээ