Худалдаа аж үйлдвэрийн салбарынхан түүхт ойгоо тэмдэглэв

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-16 14:31:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Орон нутагтаа бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх” эрхэм зорилготой МҮХАҮТ-ын Говь-Алтай аймаг дахь салбарын түүхт 15 жилийн ойг тохиолоо.

Ойн хүндэтгэлийн хурал, салбартаа үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллаж буй хүмүүст шагнал гардуулах ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 12-ны өдөр Алтай зохион байгуулав. Баярын хуралд тус аймгийн ИТХ-ын дарга, МҮХАҮТ-ын Говь-Алтай аймаг дахь салбарын тэргүүн Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Д.Баттайван нар оролцож салбарын төлөөлөгчдөд ойн баярын мэнд хүргэн сайн сайхныг хүссэн юм.

Мөн үеэр Төрийн дээд Алтангадас одонгоор Шарга сумын тариаланч Д.Бямбатөгс, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хүлэмжийн аж ахуй эрхлэгч П.Гансүх, Халиун сумын тариаланч Д.Лхаажав нар шагнууллаа. Харин МҮХАҮТ-ын “Бизнесийн эрхэмсэг оршихуй” шагналыг “Ентүм” ХХК-д, “Хийморь одон”-г Ш.Эрдэнэбат, Г.Оюунчимэг, Р.Дагвадорж, Х.Тунгалаг, Б.Цэрэнлувсан нарт хүртээж тус танхимын “Хүндэт жуух бичиг”-ээр 11, “Хүндэт өргөмжлөл”-өөр 11, “Enterepreneurship Spirit”-шагналаар 6, “Greenpreneur” шагналаар 4 аймгийн ИТХ-ын Жуух бичгээр 2, Засаг даргын Жуух бичгээр 2 хүнийг тус тус шагналаа. 

Мөн “Тэргүүний барилгачин” 4, "Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан” 3, "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" 2, “Худалдаа, аж үйлдвэрийн тэргүүний ажилтан" 2, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр 2 хүнийг шагнаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэв.


Холбоотой мэдээ