Засаг дарга В.Рэнцэндорж Есөнбулаг сумын ахмадуудтай уулзлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-16 14:23:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж Есөнбулаг сумын ахмадуудтайгаа уулзаж санал бодлыг нь сонслоо.

Түүнчлэн аймгийн хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, цаг үеийн ажил, ахмадууд руу чиглэн хийж буй ажил, үйлчилгээ болон цаашид хийх асуудлаар уулзалт ярилцлага болов. Энэхүү уулзалтад тус аймгийн Есөнбулаг сумын 150 гаруй ахмад настан хамрагдаж тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ уламжилсан юм.

Тодруулбал, ахмадуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, улсад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан ахмадуудыг шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох, түлээ нүүрсний үнийг бууруулах, ахмадуудад хөнгөлөлттэй үнээр олгох, тог цахилгааны доголдол болон үнэ тарифт хяналт тавих мэдээллээр хангах, сүү, цагаан идээ, махны үнийг бууруулж, ганц бие, асран хамгаалах хүнгүй ахмадуудад үнэгүй олгох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг илэрхийлэв. Харин аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж тодорхой асуудлуудыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрээр 2020 оны Улсын төсөвт “Ахмадын сувилал”, “Ахмадын өргөө” барихад нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийг батлуулсан бол  сумдын Ахмадын хорооны дарга нарт сар бүр 100.000 мянган төгрөг, Ахмадын хорооны үйл ажиллагааны зардалд жилд 1.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлээд байгаагаа ахмадуудад танилцуулсан юм.


Холбоотой мэдээ