Куба улсын Үндэсний баярын хүндэтгэлийн ёслол болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-01-10 14:39:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний баярын өдөр, Хувьсгал ялсны 61 жилийн ойг тохиолдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын сарын 8-нд хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.


Ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёл, спортын болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.


Баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын Парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, БНКУ-д Элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатууд оролцов.

Холбоотой мэдээ