БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-01-15 16:12:33

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ "Чанжэн-2D" зөөгч пуужингаар дэлхийг алсаас тандаж судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.


БНХАУ-ын Агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэдээлснээр, хиймэл дагуулыг тус улсын зүүн хойд нутгийн Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас орон нутгийн цагаар 10 цаг 53 минутад хөөргөсөн байна.


“Changguang Satellite Technology” компанийн бүтээсэн "Зилинь-1" хиймэл дагуул нь дэлхийн зургийг хэт өндөр нарийвчлалтайгаар авах болон дүрс бичлэг хийх зориулалттай ажээ.


"Чанжэн-2D" зөөгч пуужингаар уг хиймэл дагуулын хамт харилцаа холбооны гурван жижиг хиймэл дагуул хөөргөсний хоёрыг нь Аргентины “Satellogic” компани бүтээсэн байна. 

Холбоотой мэдээ