Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 525 гарчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-16 09:16:33

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2019 онд гарсан зам тээврийн дуудлага, осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулсан зөрчил 14832, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 525, эрхийн үнэмлэхгүй болон эрх хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 732 бүртгэгджээ.

“Өнгөрсөн онд зам тээврийн осол гэмтэл, зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан нь ард иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хайхрамжгүй, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж байгаагаа үл ойшоодогтой холбоотой. Иймээс 2020 онд замын хөдөлгөөнд оролцохдоо үүргээ ухамсарлан, замын хөдөлгөөний дүрэм журмаа чанд баримтлан, соёлтой оролцохыг уриалж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.Бямбажаргал хэллээ.

 

Холбоотой мэдээ