Сураггүй болсон иргэн айлд байсан тул эрлийг зогсоожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-17 11:46:23

Булган /МОНЦАМЭБулган аймгийн онцгой байдлын газар өчигдөр сураггүй болсон гэх Орхон сумын малчин Б эсэн мэнд айлд байгаа мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

            Малчин Б-гийн хүргэн аймгийн Онцгой байдлын газартай утсаар ярьж, Орхон сумын нутаг “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч гэдэг айлд эсэн мэнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ

Холбоотой мэдээ