Ираны пуужингийн цохилтын улмаас Америкийн 11 цэрэг шархаджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-17 12:26:25

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн цэргүүдийн байрлаж буй Иракийн цэргийн баазуудыг онилон өгсөн Ираны пуужингийн цохилтын улмаас шархадсан 11 цэргийг эмчилсэн талаар АНУ-ын Зэвсэгт хүчин пүрэв гарагт мэдэгджээ. Ираны цохилтын улмаас нэг ч цэрэг гэмтэж бэртээгүй хэмээн АНУ өмнө нь мэдээлж байсан юм.


Энэ сарын 3-нд Иракийн нийслэл Багдад хотын нисэх онгоцны буудалд АНУ агаарын цохилт өгсний улмаас Ираны Зэвсэгт хүчний командлагч Касем Сулеймани амиа алдсаны хариуд Иран энэ сарын 8-нд Ирак дахь цэргийн баазуудад пуужингийн цохилт өгсөн юм. Ираны пуужингийн цохилтын улмаас Америкийн нэг ч алба хаагч амиа алдаагүй боловч шархадсан 11 хүнийг эмчилсэн гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ