Гал түймэр унтраах сургууль зохион байгуулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-18 12:35:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 2020 оны төлөвлөгөөний дагуу гал түймэр унтраах сургууль боллоо. 


Уг сургуульд Есөнбулаг сумын нэгдүгээр цэцэрлэг, Ник петровис ШТС, Хүнс, хөдөө аж ахуйн газрын 125 ажилтан, алба хаагчид оролцжээ. Тэдэнд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймэр унтраах бэлтгэл бэлэн байдал, байгууллага аж ахуйн нэгжид болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр найман цагийн танхимын сургалт, хоёр цагийн дадлага ажил зохион байгуулав. Энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж, албан байгууллага, аж ахуйн нэгжийн алба хаагчдыг байнга хамруулах ажээ.


Холбоотой мэдээ