“Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-18 20:18:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэхүү нөлөөллийн ажлын хүрээнд аймаг, сумын төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хийж, тус аянд нэгдэн ажиллахыг уриалж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ-ынхан багаараа бусад хэлтэс, албад, үүрэн холбооны операторууд нэгджээ. Ийнхүү аянд нэгдэх үйл ажиллагаанаас гадна байгууллагуудын мэдээллийн самбарт "Ятгах тусам нягтал" зурагт хуудас, сэрэмжлүүлгийг байршуулан ажиллаж байгаа ажээ. Ингэснээр залилах гэмт хэргээс хамтдаа сэргийлж чадах гэнэ.

 

Холбоотой мэдээ