Хацү башёг Озэки Такакейшо тэргүүтэй 4 бөх нэг унаатай тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-18 18:09:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёг 69, 71 дэх Их аваргууд 3, 4 дэх өдрөөс орхин гарснаар удаах цолтнуудад түрүү бөхийн төлөө хүчээ сорих боломж нээлттэй байна.


Хацү башёгийн 7 дахь өдрийн байдлаар Озэки Такакейшо, Магэашира-1 Эндо, Магэашира-6 Шодай, Магэашира-14 Тэруцүоши нар 6 даваа, 1 унаатай тэргүүлж байна. Харин Сэкиваке Асанояама, Азүмарюү С.Тодбилэг, Точиазан нарын бөхчүүд 5 даваа, 2 унаатай нэхэж явна. 


Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Сэкиваке Эндо-д унаж 2 даваа, 5 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ өдөр М-14 Тэруцүоши-д котонаге мэхээр унаж 3 даваа, 4 унаатай болов.

Холбоотой мэдээ