Энэ сарын 20-ноос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-19 21:46:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн долоо хоногийн тандалтын мэдээгээр нийт үзлэг болон дуудлагад эзлэх томуу, томуу төст өвчний эзлэх хувь буурсан учир нэгдүгээр сарын 20-ны өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарчээ.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудасны нэрийг ашиглан түр хорионы хугацааг засварлан, олон нийтэд зориудаар худал мэдээлэл түгээж байгааг албаныхан ийн залруулав. Олон нийтийг төөрөгдөлд оруулан хичээл эхлэх хугацааг санаатайгаар будлиантуулах оролдлого бүхий тус үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулах болно гэдгээ мөн мэдэгдсэн юм. 

Өөрөөр хэлбэл, "Томуу, томуу төст өвчний улмаас 01 дүгээр сарын 20-27-ны хооронд аймгийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгаж, СӨББ-ын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа" гэх мэдээлэл Баянхонгор аймгийн олон дагагчтай хуудсуудаар гарч, эцэг эхчүүд, багш сурагчдыг төөрөгдөлд оруулаад байжээ. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргаашнаас хэвийн үргэлжилнэ гэдгийг холбогдох албаныхан сануулав.

Холбоотой мэдээ