Сүмбэр сумын иргэд 24 цагийн хэрэглээний халуун, хүйтэн устай

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-01-19 15:24:23

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймаг ЗДТГ-аас өнгөрсөн онд аймгийн төвийн цэвэр усны тоног төхөөрөмжүүдээ шинэчилж байна.

Гэр хорооллын I болон II багт цэвэр усны худгийг шууд шугамаар холбосноор гэр хорооллын айл өрхүүд зөөврийн усны тэрэг болон бусад хэрэгслээр ус зөөхгүйгээр хоолойгоор цэвэр усаа хэрэглэж байгаа аж.

Мөн аймгийн төвийн III багт төрийн албан хаагчдын 70-80 хувь нь, аж ахуйн нэгж байгууллагын 50 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг тул тэдний ая тухтай орчин, халаалт дулааныг бүрэн шийдвэрлэсэн байна. Сүмбэр  сумын иргэд 24 цагийн хэрэглээний халуун, хүйтэн устай аж төрж байна.
 


Холбоотой мэдээ