ОУИМ Б.Мөнгөнтуул Тяньжин хотноо тэргүүлжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-19 20:33:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын их мастер Б.Мөнгөнтуул 2020 оны нэгдүгээр сарын 12-18-нд БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулсан шатрын “Binhai сhess open” олон улсын II нээлттэй тэмцээнд түрүүлжээ.


Энэ удаагийн тэмцээнд Энэтхэг, Казахстан, Канад, Шинэ Зеланд, Япон, Бангладеш, Монгол, БНХАУ зэрэг орны тамирчид оролцсон байна. Тус нээлттэй тэмцээнд мөн ОУИМ Ц.Батчулуун оюунаа уралдуулж тавдугаар байр эзэллээ хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.



Холбоотой мэдээ