Мөрөн сумын сурагчид нэг сар үнэгүй зорчино

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-19 21:53:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Онцгой комиссын дарга Л.Ганболд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэг сарын турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг гаргалаа. Тус аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдсэний улмаас 7 хоног сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм. Сургууль, цэцэрлэгийн хорионы хугацаа дуусч хичээл эхэлж буй учраас сурагчдад даарч хөрөхгүй сургуульдаа зорчих боломжийг олгож байгаа гэнэ.

Сурагчид нэг сарын турш буюу 2 сарын 20 хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих бөгөөд гарах зардлыг аймгийн Онцгой комисс нийтийн тээврийн компаниудад шийдвэрлэн өгөх ажээ. 

Холбоотой мэдээ