БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдыг шинээр томилсон гэж мэдээлжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-20 09:32:52

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдыг шинээр томилсон тухай мэдэгдлийг Пёньян хот дахь гадаадын Элчин сайдын яамдад өнгөрсөн ням гарагт хүргүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.


БНАСАУ-БНСУ-ын харилцааны асуудлыг хариуцсан гол төлөөлөгч Ри Сон Воныг уг албан тушаалд томилсон нь тус улс АНУ болон БНСУ-ыг чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх зорилготой байж магадгүй хэмээн үзэж байна.


Эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ дээрх мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан бөгөөд Гадаад хэргийн сайдыг шинээр томилсон талаар энэ долоо хоногт олон нийтэд албан ёсоор мэдээлэх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ