Нуур, гол дагуух нутгаар хүйтний эрч чангарч байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-20 21:59:05

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-27-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа.

Энэ сарын 26-нд уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи энэ сарын 25, 27-нд зарим газраар 5-10м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с. бусад хугацаанд 3-8м/с байна.

Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө 26-31, өдөртөө уулархаг нутгаар 6-11, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байх төлөвтэй.

Одоогоор Дарви, Булган, Алтай, Үенч сумын төвд 6-8 см, Чандмань, Зэрэг, Цэцэг, Манхан, Жаргалант, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Ховд суманд 1-4 см цастай байна. Томоохон нуур, голын хөндий дагуух нутгаар хүйтний эрч чангарч байна гэж мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ