Баяннуур сумын зарим айл өрх шар усны үерт автжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-21 09:09:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2, 5 дугаар багийн зарим айл өрх шар усны үерт автжээ.

"Өнөөдрийн байдлаар сумын төвийн 5 айл усанд автаад байна. Сумын онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа. Гурван жилийн өмнө Ховд голын ус мөн эргээсээ хальж айлууд усанд автаж байсан. Тухайн үед ийм явдал дахин давтагдаж болзошгүйг тэр хавийн иргэдэд сануулж, хашаа хороогоо өөр газарт нүүлгэн шилжүүлэхээр тохирсон байсан. Харамсалтай нь уг асуудал биеллээ олоогүй. Тиймээс цаашид иргэдтэй хамтран хамгаалалтын далан босгох, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар тохирсон" гэсэн мэдээллийг сумын ЗДТГ-аас өглөө.

Холбоотой мэдээ