Гурвалсан хамтын ажиллагаа үргэлжилнэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-21 21:09:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Буянт рашаан” компанийн захирал Ж.Энхмаа эрүүл мэндийн салбарт гурвалсан хамтын үйл ажиллагааг чухалчилж байна.

Энэ нь эмч, сувилагч, эм зүйч нарын хамтын үйл ажиллагаа аж. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дэгдэлт нь буурахгүй байгаа томуу, томуу төст өвчлөлийн хүнд үед Буянт рашаан ХХК-ийн хамт олноос цаг алдалгүй, өдөр, шөнөгүй ард иргэддээ тасралтгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа Нэгдсэн эмнэлгийн нийт хамт олонд дархлаа сайжруулах салимон, витамин бэлэглэлээ. Энд мөн Сувилахүйн албаны нийт 145 сувилагч хамрагдсан байна.

Эл томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Ийм үед ар гэрээ мартан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа эдгээр хүмүүст нэн чухал бэлэг болжээ. Ж.Энхмаа захирлын зүгээс энэхүү хамтын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллах болно гэдгээ хэллээ. 


Холбоотой мэдээ