ДЭМБ шуурхай хуралдаан зарлажээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-01-22 09:24:55

ЖЕНЕВ. /CNBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг хэлэлцэхээр лхагва гарагт шуурхай хуралдаан зарласан байна.


Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болох уулзалтын үеэр мэргэжилтнүүд өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс Хятадын Ухань хотод бүртгэгдэж эхэлсэн шинэ вирусний халдварын тархалтын талаар хэлэлцэх ажээ. Хятадад уг вирусний халдварын 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 6 хүн нас баржээ.


Мөн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдол Тайланд, Япон, БНСУ, Тайвань, АНУ-д бүртгэгджээ. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Ясаревичийн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг мэдээлэл цуглуулахаар Ухань хотод очсон ажээ.


Уг вирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан тохиолдолд ДЭМБ хөл хорио тогтоох гэх мэт шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөх юм. 

Холбоотой мэдээ