Коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгдсээр байна

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 10:23:48

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 324 болсон тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна.


Өмнө нь энэ өвчнөөр 309 хүн халдварласан тухай эрх баригчид мэдэгдсэн байна. Орон нутгийн цагаар 07:00 цагийн үед Хятадын өөр 14 бүс нутагт энэ өвчний халдвар илэрчээ.


Дийлэнх буюу 270 тохиолдол нь Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод бүртгэгдсэн бол 17 тохиолдол Гуандунд, 10 нь Бээжин, 6 нь Шанхайд, Жөзян болон Чунцинд тус бүр 5 тохиолдол бүртгэгдсэн байна.  


Коронавирусний үед нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнээс гадна толгой өвдөх, халуурах шинж тэмдгүүд илэрч болзошгүй байдаг бөгөөд энэ нь хэдэн ч өдрөөр үргэлжлэх магадлалтай байдаг аж. Өвчний эрсдэлтэй бүлэгт дархлаа султай хүмүүс, хүүхэд, хөгшчүүл багтаж байна. 

Холбоотой мэдээ