Мэргэжлийн хяналтын алба хаагчид сургууль, цэцэрлэгүүдэд гар ариутгагч хандивлажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-22 11:25:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, алба хаагчид аймгийн төвийн зориулалтын бус ариун цэврийн байгууламжтай 7 сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэгч “Санитол” хандивлажээ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс эхэлсэнтэй холбоотой тус газраас томуу, томуу төст өвчин, халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хүүхдүүдийн ирцийн байдалд тандалт судалгаа хийжээ.

Энэ үеэр дээрх сургууль, цэцэрлэгүүдийн 1-3 сарын хэрэглээ болох 54 литр халдваргүйжүүлэгч бодисыг хүлээлгэж өгчээ. Учир нь хүүхдүүд гараа заавар журмын дагуу зөв угааж хэвших нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн үр дүнтэй арга хэмээн үздэг байна. 

Холбоотой мэдээ