Японд 2030 онд 6G сүлжээ нэвтрүүлнэ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2020-01-22 13:50:25

ТОКИО. /Gizmo/. Японы эрх баригчид 5G сүлжээнээс 10 дахин хурдтай, гар утасны зургаа дахь үеийн сүлжээг /6G/ 2030 он гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.


Японы хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ сард судалгааны тусгай төв байгуулах бөгөөд үүнд Японы цахилгаан холбооны хамгийн том компани болох “NTT”, мөн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Toshiba” компанийн төлөөлөгчдийг урих ажээ.


Зургаа дахь үеийн сүлжээг хөгжүүлэхэд Японы Засгийн газар нийтдээ 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулна гэж мэдээлж байна.


Ийм сүлжээ нэвтрүүлэх төслийг мөн Финланд, БНСУ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс гадна, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 6G сүлжээ хөгжүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлжээ.


Холбоотой мэдээ