Цэцэрлэг хотын агаарын чанарыг тодорхойлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-23 12:45:14
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс Цэцэрлэг хотын 2019 оны 12-р сарын агаарын чанарын тоймыг энэ сарын 22-нд гаргажээ.
12-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.049 мг/м3, хамгийн их агууламж 0.202 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.064 мг/м3 байжээ. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл(CO)-ийн дундаж агууламж 1.28 мг/м3, хамгийн их агууламж нь 3.77 мг/м3 байсан ба MNS 4585:2016 стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон тохиолдолгүй гэлээ.
Өнгөрөгч оны 12-р сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 12-р сартай харьцуулахад азотын давхар исэл /NO2/-ийн болон хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж өссөн дүнтэй гарсан байна.
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл/NO2/-ийн нойтон химийн аргаар тодорхойлдог байна.
Холбоотой мэдээ