Наполеон бялууны үйлдвэрүүд шалгалтад бүдэрчээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-01-23 11:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-аас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Наполеон" бялууны 6 үйлдвэр болон 10 их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгт ойр байрладаг 16 худалдааны цэгт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар их  эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, бага эрсдэлтэй 2 обьект үнэлэгдсэнээс үйлдвэрлэл эрхлэгчдийн 50 хувь нь баталсан жор, технологийн зааврын дагуу түүхий эд материалыг хэрэглэдэггүй, жор нь шошгон дээрх орц найрлага бүрдүүлэгчийн мэдээлэлтэй тохирохгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрээс нийт 36 зөрчил илрүүлэн 8 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 33 заалттай 3 албан шаардлагыг хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 үйлдвэрт нийт 3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Холбоотой мэдээ