БГД-ийн баг эхний ялалтаа авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-23 12:50:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунасан бөгөөд өчигдөр /2020.01.22/ орой МҮЭСТО-д Үндэсний лигийн шилдэг багуудын тоглолт болов.


Эхний тоглолт “Баянгол Дүүрэг ИТХ” болон “Эрдэнэт Залгамж” багийн хооронд болж БГД-ийн баг цувралын эхний ялалтыг авлаа. Тус тоглолтын эхнээс Баянголын баг илүү явсаар 109:86-аар хожив. Тус тоглолтод Баянгол дүүргийн багаас Баярсайханы Тамир 30 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трипл дабл үзүүлэлтийг хийж гайхалтай тоглолтыг гаргажээ. Харин эсрэг багаас Ж.Оргилболд 20 оноогоор багаа тэргүүллээ.

Холбоотой мэдээ