“BTS” хамтлаг аялан тоглолт хийнэ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-01-23 14:37:45

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг дэлхий даяар хийх Map of the Soul” нэртэй аялан тоглолтоо ирэх дөрөвдүгээр сараас Сөүл хотоос эхлүүлнэ гэж “Big Hit” энтертайнмент лхагва гарагт мэдээлжээ.


Дөрөвдүгээр сарын 11-12, 18-19-нд Сөүлээс тоглолтоо эхлүүлэх “BTS” эхний шатанд дэлхийн 17 хотод 37 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд АНУ, Канад, Япон, Их Британи, Герман, Испанийн хотууд багтаж байгаа ажээ.


BTS” хамтлаг өнгөрсөн оны 8-10 дугаар сард “Love Yourself” нэртэй тоглолтоо гадаадын 23 хотод хийсэн юм. БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг “Map of the Soul: 7” нэртэй цомгоо ирэх хоёрдугаар сарын 21-нд гаргахынхаа өмнө аялан тоглолтынхоо товыг зарласан байна.  

Холбоотой мэдээ