Олон хүүхэдтэй аавуудад хугацаанаасаа өмнө тэтгэвэртээ гарахыг зөвшөөрч магадгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-23 14:16:13

МОСКВА. /TASS/. Олон хүүхэдтэй аавуудад хугацаанаасаа өмнө тэтгэвэртээ гарах боломж олгохыг тусгасан хуулийн төслийг Удмуртын Төрийн Зөвлөл Төрийн Думд танилцуулжээ.


“Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй  холбоотой үр дагаврыг зөөлрүүлэх зорилготой. Гурваас илүү хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг аавууд хугацаанаасаа өмнө тэтгэвэртээ гарах хөнгөлөлтийг эдлэх шаардлагатай” хэмээн тайлбар бичигт дурджээ.


"Энэ алхам нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор нийгэмд үүсэх хурцадмал байдлыг намжаах, гэр бүлийн амьдралд тогтвортой байдлыг бий болгох боломжийг олгох юм" хэмээн хуулийн төслийг санаачлагчид ярьсан байна.


Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх тухай хуульд В.Путин 2018 оны 10 дугаар сарын 3-нд гарын үсэг зуржээ. Хуульд эрэгтэйчүүдийн насыг 60-с 65 болгож 5 жилээр нэмэгдүүлсэн бол эмэгтэйчүүдийн насыг 55-с 60 хүртэл болгосон байна. 

Холбоотой мэдээ