МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Лозанн хотноо ажиллав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-23 14:17:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцар улсын Лозанн хотноо Залуучуудын өвлийн III олимпын наадам нэгдүгээр сарын 9-22-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан.


Энэхүү олимпын наадам зохион байгуулах хугацаанд, нэгдүгээр сарын 13-ны өдөр Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны Маркетингийн комисс Лозанн хотноо хуралдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Баттүшиг оролцон санал бодлоо солилцов.



Энэ удаагийн наадамд Монгол Улсаас гүйлтийн цана, биатлоны төрлөөр нийт 6 тамирчин оролцсон юм. Монголын баг тамирчдын хувцсыг "Баттүшиг, Цэлмүүн" сангаас бүрэн ивээн тэтгэжээ.



Холбоотой мэдээ