Өрсөлдөх чадварын судалгаагаар Дорноговь аймаг гуравт шалгарчээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-01-23 16:17:04

Дорноговь/МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан аймгуудын өрсөлдөх чадварын тайланг үзэхэд Дорноговь аймаг гуравт шалгарчээ. Тус аймаг 2018 онд дөрөвт шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулжээ.

Дорноговь аймагт бизнесийн үр ашиг, дэд бүтэц сайжирч, худалдааны салбарын борлуулалт нэмэгдэж, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн ажилгүйдлийн түвшин буурч, иргэд ажлын байраар хангагдсан гэж албаныхан үзсэн байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг гаргахдаа засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц зэрэг шалгуурыг нэгтгэн үнэлгээг тооцдог аж.

Холбоотой мэдээ