Монгол Улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-01-24 10:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеевийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэх, “ДЦС-3” хүчин чадлыг нэмэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев уулзалтын үеэр танилцуулав.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах үед “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээ”-г байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үед “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хэлэлцээр” байгуулсан юм. Тиймээс эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой хэмээн Элчин сайд Д.Даваа хэллээ.

Холбоотой мэдээ