“Taobao” халдварын тархалтаас ашиг хонжоо хайхгүй байхыг уриалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-01-24 11:15:35

БЭЭЖИН. /BBC/. Хятадын “Taobao” цахим худалдааны компани шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтыг далимдуулан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх зэргээр ашиг олохгүй байхыг худалдаалагчдадаа хандан уриалжээ.


Хятадад вирусний халдвар тархсантай холбогдуулан Азид халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хэрэгслүүдийн эрэлт ихээхэн нэмэгдсэн байна. Эмийн сангуудад мэс заслын үеэр зүүдэг амны хаалтын нөөц хурдан дуусаж байгаа бөгөөд резинэн бээлий үйлдвэрлэгч компаниуд эрэлт нэмэгдэхэд бэлтгэж байгаа ажээ.


Өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас Хятадад 25 хүн нас барж, 800 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.


Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Taobao” цахим хуудсаар 80 сая гаруй амны хаалт зарагджээ. Харин олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, зарим ашиг хонжоо хайгч амны хаалтнуудыг дахин худалдаалахдаа өндөр үнээр борлуулж магадгүй ажээ. Үүнтэй холбогдуулан “Taobao” дээрх мэдэгдлийг хийжээ. 

Холбоотой мэдээ