ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ИНДЕКСТ ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭГЧ АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-01-24 14:35:08

Ард санхүүгийн нэгдэл нь хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн зуучлалыг нэмэгдүүлнэ. Улмаар санхүүгийн зах зээл дээр эзэлж буй банкны салбарын нийт хувийг нь багасгах зорилготой ажилладаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 5-6 жил болжээ. Зах зээлд хөрөнгийн зуучлалыг нэмэх нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд олдохгүй байгаа зээлийн өндөр хүүг засаж залруулах боломжтой гэж тэд үзжээ.


"Монгол Улсын иргэд  цалингаас цалингийн хооронд, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдардаг. Түүнийхээ дунд нь арилжааны банкнаас зээл авдаг явдлыг өөрчлөнө. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд хувь хүн хөрөнгөтэй, хуримталтай болох эхлэлийг тавьна” гэж тус нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуягийн 2019 оны тайлагийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулах нээлтийн ажиллагаан (2020.01.17) дээр хэлсэн үгэндээ онцолжээ.


Монгол шуудан компанийн арилжаанд оролцоод 31.5 хувийг эзэмших эрхийг тэд худалдан авчээ. Түүнээс гадна тус нэгдэл нь гурван охин компанитай гэнэ. Монголын хөрөнгийн бирж дээр эдгээр компаниуд бүгд бүртгэлтэй, арилжаа нь хамгийн идэвхтэй явагдах болсон аж. Дөрвөн компанийн арилжааны идэвхийг Хөрөнгийн бирж үнэлээд бүгдийг нь индекст оруулжээ. Монголын хөрөнгийн биржийн индекст орсоноор, түүнд гол нөлөө үзүүлэгчийн нэг нь Ард санхгүүгийн нэгдэл болж чадсан байна.


Хувьцаа эзэмшигч, менежмент, хийж буй ажил, гарч буй санхүүгийн үзүүлэлтүүд ТОП индекст  өндөр нөлөөлөлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн юм байна.   Нэг компани, гурван охин компанихаа хамт Монголын хөрөнгийн биржийн урдаа барьж буй 20 компанийн 20 хувь нь болоод авчээ. Ард санхүүгийн нэгдэл “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөн өрнүүлсэн нь үр дүнд хүрсэн гэнэ.


АРД ЛАЙФ ТЭТГЭВРИЙН САНД 1400 ХҮН НЭРИЙН ДАНС ЭЗЭМШИЖЭЭ


Монголын анхны хувийн Ард лайф компани (тэтгэврийн сан)  ажиллуулж байгаа аж. Тус сангийн гүйцэтгэх захирлаар Б.Гантулга ажилладаг. Уг тэтгэвэрийн сан 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Тус сангийн  тэтгэврийн нэрийн дансыг 1400 хүн эзэмшиж байна. Нийт харилцагчийн тоо 2019 оны сүүлээр мянга 327 болжээ. Нийт тэтгэврийн хуримтлалын хэмжээ нэг тэрбум 699 сая төгрөгт хүрсэн аж.  Түүнээс өөрийн хөрөнгө  19 тэрбум 677 сая төгрөг болжээ. Үүнээс цэвэр ашиг 2019 оны байдлаар 519 сая төгрөгт хүрээд байна .


Ард лайф  компани (тэтгэврийн сан)   Монголын Хөрөнгийн бирж болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн бирж дээр жагсаалтгүй компаниудад нийт 19 тэрбум 581 сая төгрөгийн хөрөнгө оруулсан байна. 2019 оны байдлаар хөрөнгө оруулалтын хувьд 936 сая төгрөгийн өгөөжтэй ажиллажээ.


АРД КРЕДИТ ББСБ  200 МЯНГАН ХАРИЛЦАГЧТАЙ




Энэ нэгдлийн  Ард кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал, (сүүлийн хагас жил үүрэг гүйцэтгэгчээр ажилласан) Г.Сүхбаатар ажиллаж байна. Тэрбээр “манайх 2019 онд нээлттэй компани болсон. Одоогийн байдлаар ТОП 15 хувьцаа эзэмшигчтэй, тэд 91.9 хувийг эзэлж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2019 онд өөрчлөлт орсон. Хараат бус хоёр гишүүн нэмсэн. “Моннис интернэйшнл” ХХК-ийн Б.Чулуунбаатар захирал, иргэн И.Баттуяа нар. Ердийн гишүүн 4, хараат бус 4, ТУЗ-ийн даргатайгаа нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй” гэж байгуулагынхаа урьдчилсан тайланг хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулахдаа онцолжээ.


Шинэ төсөл 2019 онд тэд  эхлүүлжээ. Энэ хүрээнд төрийн байгууллагуудтай  уялдаа холбоотой ажилласан гэнэ. Монголбанкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авах ажлуудыг эхлүүлжээ. Ард аппликэйшнээрээ дамжуулаад, санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх болсон байна.  Санхүүгийн зохицуулах хорооноос  бондын зөвшөөрөл авч хоёр тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргах  болсон аж. Нээлттэй компани болоод 5.2 тэрбум төгрөгийг зах зээлээс татсан гэнэ. Япон Улсын Крауд кредит хөрөнгө оруулалтын сангаас эх үүсвэр татах чиглэлээр 5 сая долларын зээл авах хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байна.  


Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ээлжит хурал, ТУЗ болон хороодын хурлыг амжилттайгаар дүрэм журамд заасны дагуу тогтмол хийж иржээ. Тэд 2019 онд маш том тоон үзүүлэлтүүдийн үсрэлтүүд хийсэн гэнэ. Ард апп буюу дижиталь финтекээр яаж харилцагчтай болох вэ, ямар дараалалтай явах вэ гэсэн профессыг хийсний үр дүнд “Ард кредит” ББСБ дангаараа 200 мянган харилцагчтай болсон байна. Үүний 60 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь эрэгтэйчүүд эзлэдэг аж.


Мөн финтек чиглэлээр зээлийн үйл ажиллагааг онлайнаар явуулсан. 19 байгууллагын 25.4 мянган харилцагч тэдэнтэй хамтарч ажиллаж байна. Зээлийг уламжлалт, цахим гэсэн хоёр чиглэлээр явдаг. Тус ББСБ-ын харилцагчдын 65 хувийг 18-35 насны залуус, 34 хувийг 36-45 насныхан, 1 хувийг 46-гаас дээш насныхан эзэлж байна.


АРД  ДААТГАЛ  630 САЯ ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТАРААЖЭЭ




Ард даатгал компани гүйцэтгэх захирлаар Г. Цогбадрах ажиллаж байна. Тэд 2019 онд чамлалтгүй үр дүнтэй ажиллажээ. Үйл ажиллагаанаас нь онцлон танилцуулбал  2018 оны ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл 50 хувь болох 630 сая төгрөгийн ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараажээ. Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө гишүүдийг хоёр жилийн хугацаатайгаар шинээр сонгосон аж. Ард койныг иргэдэд тараах ажлын хүрээнд даатгуулагчид хохирол гараагүй, хувьцаа эзэмшигчид,  үйлчүүлэгчдийн даатгалын хураамж 0.5 хувьтай тэнцэх хэмжээний ард койныг урамшуулал болгон олгосон байна.


Тус компанийн үүсгэн байгуулагч Тогтохбаяр гавьяат эдийн засагч гэсэн эрхэм цол хүртсэн юм байна. Төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт зарлажээ. Монгол Улсын иргэдийг эрүүл, эсэн мэнд байлгахын төлөө эрүүл мэндийн даатгалыг түмэн олондоо сурталчлах ажиллагаанд 2019 онд нэлээн цаг хугацаагаа зарцуулан ажилласан байх юм. Эмнэлэг, эмийн сангуудтай хамтарч төрөл бүрийн уулзалт, хурлууд зохион байгуулсан байна. Энэ бол иргэдрүү хандсан үйл ажиллаагаа нь байжээ. Гадаад харилцаандаа  Австралийн танхимтай хамтарч гишүүн байгууллагуудад нь эрүүл мэндийн даатгалаа сурталчилсан. Мөн Insure гээд эрүүл мэндийн даатгалын шинэ аппликэйшн гаргажээ.  

 

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ  ХЭРЭГЛЭГЧИЙН ТООГ НЭГ САЯ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ


Тус нэгдлийн үйл ажиллагааны талаар Санхүү эрхэлсэн дэд захирал Б. Золбоо “энэ жил Ард апп нэвтрүүлсэн. Банкны поларис системд таван компани холбогдож, өөрсдийн үйл ажиллагааг түгээх боломжтой боллоо. Эдгээр компанийн харилцагчийг нийлүүлээд 350 мянган харилцагч Ард апп дээр бүртгэлтэй болоод байна. Ард койныг олон нийтэд танилцуулсан. Оны эцэс гэхэд 170 мянган эзэмшигчтэй болсон” гэж ярьсан байна.


Хөрөнгө оруулагч үндэстэн форумыг хоёр удаа зохион байгуулсан, нийлбэр дүнгээр 2 мянга 200 гаруй хүн оролцжээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулсан аж.  Форумд Ард санхүүгийн нэгдэл, Ард даатгал, Ард кредит гэсэн гурван компаний 1000 гаруй эзэмшигч оролцсон байна. Өнгөрсөн наймдугаар сард урвуу нэгдэл хийсэн. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Жинст Увс” гэдэг хоосон компанид тус нэгдэл нэгдсэнээр Монголын хөрөнгрийн бирж дээр Ард санхүүгийн нэгдэл бүртгэгдэж, арилжаа нь эхэлжээ.


Ард кредитийн IPO-г хийж нэг мянга763 шинэ хөрөнгө оруулагчийг эгнээндээ элсүүлжээ. Ард шопын хөгжүүлэлтийг хийжээ. Хятадын импорт хийдэг  коммерслох форумтай холбож, Хятадаас төгрөгөөр “Монгол шуудан”-гаар дамжуулан бараа бүтээгдэхүүн зарах боломж олгосон аж. Ард лизингийн үйл ажиллагааг хоёр оны зээг дээр эхлүүлжээ. 

Ард лайф компани руу  14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх юм. “Монгол шуудан”-гийн 3.6 хувийг нэмж авснаар 31.5 хувийг эзэмшилтэй болжээ. Засгийн газар 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 2.5 хувь нь олон нийтийн эзэмшилд байгаа аж.


Ард санхүүгийн нэгдэлийн нийт хувьцааны тоо өссөн. Топ хувьцаа эзэмшигчид ойролцоогоор 75.5 хувийг эзэмшдэг юм байна. Тэд жилийн дотор хувьцаа эзэмшигчдийн тоогоо 2 мянга 900-гаас 4 мянга 63 болтол нэмжээ.  

Холбоотой мэдээ