Ухань хотноо болох хөлбөмбөгийн тэмцээнийг цуцлав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-24 12:43:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багуудад эрх олгох Азийн бүсийн тэмцээн хоёрдугаар сарын 3-9-нд Хятадын Ухань хотноо зохион байгуулах байсныг цуцалжээ. 


Энэ хотод тархаад буй коронавирусний улмаас тус тэмцээн болох газрыг өөрчлөх болсноо АFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэж, харин Хятадын Наньжин хотноо зохион байгуулахаар шилжүүлсэн байна.


АХБХ /АFC/-ны албан ёсны мэдэгдэлд дурдахдаа: “АХБХ, Хятадын хөлбөмбөгийн холбоотой харилцан зөвшилцөж “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багуудад эрх олгох Азийн бүсийн сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны В хэсгийн тоглолтуудыг Ухань хотоос Наньжин хот руу шилжүүлж байна” хэмээжээ. 

Холбоотой мэдээ