Ө.Энхтүвшин: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-24 17:15:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос Монгол Улсад коронавирус тархахаас сэргийлж ханиад томууны тархалтыг зогсоох үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргажээ.


Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, "Ирэх долоо хоногийн даваа гарагаас дагаж мөрдөхөөр төлөвлөж байна. Хилийг мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах хэрэгтэй гэж үзлээ. Хил хаах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Харин сургууль, цэцэрлэг хаах шийдвэр шууд хэрэгжинэ" гэлээ. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах аж.


Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар коронавирусээр 844 хүн өвчилж8 25 хүн нас барсан. БНХАУ-д 830, Макао, Хонконгод тус бүр хоёр, Тайвань, Сингапур, Япон, БНСУ, Непал, АНУ-д тус бүр нэг, Тайландын Вант Улсад дөрвөн хүн өвчилжээ.

Холбоотой мэдээ