“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-25 10:57:19

ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсыг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гаргах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.


"Хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа нь 2016 оны санал хураалтын дүнг хэрэгжүүлж, олон жил сунжирсан маргаан, санал зөрөлдөөнийг эцэс болгож буй гайхалтай мөч юм. Бид нийгмийн хамгийн сайн сайхан үйлчилгээг үзүүлж, томоохон нөөц боломжуудыг нээхийн зэрэгцээ найрамдал, эрх тэгш байдалд үндэслэн Европын Холбоотой шинэ бат бөх харилцааг үүсгэх замаар улс орноо хөгжүүлж чадна” хэмээн Б.Жонсон гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдсэн байна.

 

Гарын үсэг зурах ёслолд Европын Холбоо, Их Британийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Өмнө нь хатан хаан II Елизавета Их Британийг Европын Холбооноос бүрэлдэхүүнээс гаргах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурснаар баримт бичгийг хуулийн хүчин төгөлдөр болгосон юм. 

Холбоотой мэдээ