"Булган уулын түмэн зулын баяр- Тамирын жавар" мөсний баяр боллоо

Фото
gereltod@montsame.mn
2020-01-27 11:50:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-аас Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газартай хамтран энэ сарын 25-ны өдөр "Булган уулын түмэн зулын баяр - Тамирын жавар" мөсний баярыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Баярын хүрээнд мөсний шагай, кирлинг, буухиа, мөсөн сурын харваа, сайхан хос зэрэг тэмцээнийг зохион байгуулж, шалгаруулсан. Энэ удаагийн мөсний баярт хүрэлцэн ирсэн зочдод сарлаг болон тэмээ унах, хамт зургаа авахуулах боломжийг нээж өгсөн нь онцлог байлаа. Орой 18.00 цагаас Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд сүсэгтэн олонд зориулж ном хурж, Булган ууланд зул өргөв.

Сохирхогчдын мөсний шагайны 1-р байрт MCS-ийн төлөөлөгч н.Энхбаатар, буухиа тэмцээний 1-р байрт Эрдэнэбулган сумын 3-р сургууль, кирлингийн төрөлд 9-р цэцэрлэгийн багш Б.Ариунжаргал, Н.Буянжаргал нар түрүүлсэн юм. 

Хамгийн сонирхолтой тэмцээн болох сайхан хосын тэмцээнд н.Нямбатын гэр бүл түрүүллээ.