“Grammy”-н шилдгүүд тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-27 11:56:34

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж буй “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын  шилдгүүдийг танилцуулж байна.


Оны шилдэг дуу

АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академийн гол шагнал болох “Оны шилдэг дуу” төрөлд Америкийн дуучин Билли Айлиш "Bad Guy" дуугаараа шагнал хүртжээ.

Энэ төрөлд Леди Гага /“Always Remember Us This”/, Тейлор Свифт /“Lover”/, Лана Дейл Рей /“Norman F***ing Rockwell”/, кантри дуучин Тани Такер /“Bring My Flowers Now”/, дуучин H.E.R /“Hard Place”/, Их Британийн дуучин Льюис Капальди /“Someone You Loved/, Лиззо /“Truth Hurts”/ нар нэр дэвшсэн байна.



Оны шилдэг цомог

Дуучин Билли Айлиш  “Оны шилдэг цомог” төрөлд "When We All Asleep, Where Do We Go?" цомгоороо Grammy”-н шагналын эзэн болсон бол "Шилдэг шинэ дуучин”, “Оны шилдэг бичлэг” зэрэг төрлүүдэд мөн шагнал хүртээд байна. 


Шилдэг клип

Америкийн рэпер Lil Nas X, кантри урсгалын дуучин  Рэй Билли Сайрус нар "Old Town Road" дуугаараа “Шилдэг клип” төрөлд “Grammy”-н шагнал хүртсэн байна. "Old Town Road" дуугаа рэпер Lil Nas X 2018 онд танилцуулж байсан бол 2019 оны 4 дүгээр сард Сайрустай  хамтран ремиксийг нь хийж байсан аж.


Энэ төрөлд Их Британийн “The Chemical Brothers” хамтлаг  "We've Got To Try" дуугаараа, Их Британийн дуучин Талии Барнетт "Cellophane" дуугаараа, Tove Lo нэрээрээ алдартай Шведийн дуучин Эббы Нильссон "Glad He's Gone" дуугаараа тус бүр өрсөлдсөн байна.


Шилдэг жазз уран бүтээлүүд

“Шилдэг жааз соло бүтээл” төрөлд Америкийн дуучин Рэнди Брекер "Sozinho" дуугаараа шалгарчээ. Харин Америкийн дуучин Эсперанца Сполдинг “Шилдэг жааз дууны цомог” төрөлд шагнал хүртсэн байна. Тэрбээр 2017 оноос Харвардын их сургуульд дуу хөгжим, дуулаачийн ур чадварын профессороор ажиллаж байгаа аж. Дуучин Эсперанца Сполдинг "12 Little Spells" цомгоороо энэхүү шагналыг хүртсэн байна.


“Жазз хөгжмийн аялгууны шилдэг цомог” төрөлд Америкийн жазз төгөлдөр хуурч, ая зохиогч, хөгжмийн найруулагч Брэд Мелдау "Finding Gabriel" цомгоороо “Grammy” шагналын эзэн болсон байна.


Кантри урсгалын шилдэг соло дуу

“Кантри урсгалын шилдэг соло дуу” төрөлд Америкийн дуучин Вилли Нельсон "Ride Me Back Home" дуугаараа шалгарчээ. Өдгөө 86 настай Вилли Нельсон нь “Grammy”-н 12 удаагийн шагналын эзэн аж.



Шилдэг рэп дуу

21 Savage нэрээрээ олонд танигдсан дуучин Шайа Бин Авраам-Жозеф болон J. Cole нарын хамтарсан "A Lot" дуу “Шилдэг рэп дуу” төрөлд дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог “Grammy”-н шагналыг хүртсэн байна.



Энэ төрөлд рэпер YBN Cordae, Chance The Rapper нарын хамтарсан "Bad Idea", рэпер DaBaby-гийн "Suge", рэпер Рик Росс, Дрейк нарын хамтарсан "Gold Roses" зэрэг дуу өрсөлдсөн байна.


“Шилдэг рэп үзүүлбэр” төрөлд рэпер Nipsey Hussle"Racks In The Middle" дуу шалгарчээ. Рэпер Nipsey Hussle-н амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд Калифорни муж улсын Лос-Анжелес хотод болсон юм.


Шилдэг рок дуу

Америкийн дуучин бага Гэри Кларк “Шилдэг рок дуу” төрөлд "This Land" дуугаараа “Grammy”-н шагнал хүртжээ. Энэ төрөлд зөвхөн рок, хард рок, метал урсгалын дуучид өрсөлддөг юм.  Гэри Кларкаас гадна энэ төрөлд “Tool” хамтлагийн "Fear Inoculum" дуу, Их Британийн “The 1975” хамтлагийн "Give Yourself A Try" дуу, Америкийн “Vampire Weekend” хамтлагийн "Harmony Hall", дуучин Бриттани Ховардын "History Repeats" дуунууд өрсөлдсөн байна. Бага Гэри Кларк мөн энэ дуугаараа “Шилдэг рок гүйцэтгэл” төрөлд шалгарсан байна.



Шилдэг рок дууны цомог

Үүнээс гадна “Шилдэг рок цомог” төрөлд Америкийн “Cage The Elephant” рок хамтлагийн "Social Cues" цомог шалгарсан байна. Энэ төрөлд Их Британийн “Bring Me The Horizon” хамтлагийн "Amo", Ирландын “The Cranberries” хамтлагийн "In The End", Америкийн “I Prevail” хамтлагийн "Trauma" зэрэг цомог өрсөлдсөн байна. “Шилдэг метал гүйцэтгэл” төрөлд “Tool” хамтлаг "7empest” аяараа шагнал авсан байна.


 

Холбоотой мэдээ